Questions? +1 (202) 335-3939 Login
Trusted News Since 1995
A service for global professionals · Friday, May 9, 2025 · 811,092,404 Articles · 3+ Million Readers

EBС Санхүүгийн Групп Олон Улсын Улаанбаатар Их Сургуультай Хамтын Ажиллагааны Гэрээ байгууллаа

Улаанбаатарын Олон Улсын Их Сургуулиас (ОУУИС) гардуулсан талархлын бичиг  – EBC

EBC Санхүүгийн Групп Монгол Улсын ирээдүйн санхүүгийн мэргэжилтнүүдийг боловсрол болон карьерын хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан дэмжиж буй үйл ажиллагаагаараа Улаанбаатарын Олон Улсын Их Сургуулиас (ОУУИС) албан ёсны талархлын бичиг хүлээн авлаа.

EBC Монголын баг Улаанбаатарын Олон Улсын Их Сургуулийн (ОУУИС) удирдлагуудтай хамт

EBC Санхүүгийн Групп болон Улаанбаатарын Олон улсын Их Сургууль санхүүгийн салбарын дадлага, сургалтууд болон менежментийн хөтөлбөрүүдээр хөгжүүлэх түншлэлээ баталлаа.

EBC-ийн ажилтнууд IUU-ийн Мэргэжил сурталчлах өдөрлөгийн үеэр оюутнуудыг бүртгэж байна - EBC

EBC Монголын баг IUU-ийн Мэргэжил сурталчлах өдөрлөгийн үеэр 160 оюутантай хамтран санхүүгийн салбарт тэдний ирээдүйн карьерын боломжуудыг хэлэлцэж байна.

EBC нь дэлхийн хэмжээнд чиглэсэн дадлагын хөтөлбөрүүдийг эхлүүлснээр салбар хоорондын ялгааг арилгах, санхүүгийн авъяас чадварыг хөгжүүлэх амлалт юм.

ULAANBAATAR, MONGOLIA, May 9, 2025 /EINPresswire.com/ -- Монгол Улс бол залуусын хот — нийт хүн амын 65 хувь нь 35-аас доош насныхан. Санхүүгийн салбар хурдацтай өсч буй энэ үед залуу үеийнхэн энэхүү хөгжилд түлхэц үзүүлэх чухал хүчин зүйл болсоор байна. EBC Санхүүгийн Групп 2025 оны 4-р сарын 29-нд зохион байгуулагдсан Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн (IUU) “Мэргэжил сурталчлах өдөрлөг” идэвхтэй оролцсон нь үнэлэгдэж, IUU-с талархлын албан бичгээр шагнууллаа. Энэхүү оролцоо EBC-ийн Монголын залуу мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, санхүүгийн боловсролыг дэмжих хичээл зүтгэлийг тод харуулж байна.

Монгол улсын залуу ажиллах хүч харилцан уялдаатай дэлхийн эдийн засагт амжилттай байр суурь эзлэхийн тулд олон улсын туршлага, боломжийг эрэлхийлж буй энэ үед EBC-ийн ОУУИС-тай байгуулсан энэхүү анхны албан ёсны хамтын ажиллагаа орон нутгийн авьяастнуудыг олон улсын боломжуудтай холбох чиглэлд хүлээсэн үүрэг, тууштай байдлыг илтгэж байна. Санхүүгийн боловсролын санаачилга, практик ажлын зөвлөмж, хил дамнасан дадлага хөтөлбөрөөр дамжуулан EBC Монголын залуусыг санхүүгийн дараагийн үеийн манлайлагчид болгон төлөвшүүлэх үндэсний зорилтуудыг дэмжиж ажилладаг.

Орон нутгийн оролцооноос дэлхийн нөлөөлөл

Тус арга хэмжээний үеэр EBC-ийн Монгол дахь багийг Гүйцэтгэх Операторын Захирал (COO) Б.Тамир болон EBC-ийн Бизнес хөгжлийн баг удирдан оролцсон бөгөөд ОУУИС-ийн Эдийн засаг, Бизнесийн тэнхимийн 160 гаруй оюутантай уулзаж, санхүүгийн үйлчилгээний салбар дахь карьерын талаар ойлголт өгч, санхүүгийн лекц, форум, виртуал арилжааны тэмцээн зэрэг арга хэмжээнүүдээр дамжуулан мэргэжлийн чиг баримжаа олголоо.

Оюутнуудын идэвхтэй оролцоо, бүртгэлийн анкетуудаар илэрхийлэгдсэн өндөр хандлагын үр дүнд тус арга хэмжээ ОУУИС-ийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, доктор Кан Ёо Ёол-ийн баталгаажуулсан Хамтын ажиллагааны албан ёсны гэрээгээр үргэлжилсэн юм.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах боломжуудыг бүрдүүлнэ:

· Жил бүр EBC-ийн Монгол дахь оффист 10 хүртэлх дадлагын оюутнуудаас шалгаруулан EBC-ийн бусад олон улсын салбаруудад дадлага хийх боломжтой болгож, олон улсын карьерын туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

· Сар бүр зохион байгуулагдах санхүүгийн лекцүүд, виртуал арилжааны тэмцээнүүд, ажил эрхлэлтийн зөвлөгөө зэрэг салбар ба сургалтын орчныг холбосон хамтарсан хөтөлбөрүүдийг жилийн турш хэрэгжүүлнэ.

· ОУУИС-ийн төгсөгчдөд зориулсан ажлын байрны давуу эрх бүхий сонгон шалгаруулалтын суваг, мэргэжлийн ментор болон Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тусгасан судалгааны төслүүдийн хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.

Эдгээр уулзалт, үйл ажиллагааны үр дүнд Эдийн засаг, Бизнесийн тэнхимийн 160 гаруй оюутан EBC-д ирээдүйд ажиллах хүсэлтэй гэсэн форм бөглөсөн.

“Энэ хамтын ажиллагаа бол зөвхөн EBC-ийн хувьд Монгол дахь энгийн үйл ажиллагаа бус бид залууст мэдлэг, боломж олгох замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихээр зорьж байгаа. Мөн зөвхөн Монголын залууст олон улсын боломжийн үүд нээх бус, санхүүгийн салбар ба их сургуулийн тогтвортой түншлэлийг бий болгож буйгаараа бид энэ санаачилгын нэг хэсэг болсоноороо бахархаж байна,” хэмээн EBC-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тамир онцоллоо. “Оюутнуудыг ур чадвар, туршлагаар хангах нь санхүүгийн салбарын тогтвортой байдал ба шинэчлэлд хийж буй бидний хөрөнгө оруулалт юм.”

Боловсролын хамтын ажиллагаа ба ESG манлайллын өв уламжлал

EBC-ийн ОУУИС-тай хамтран ажиллаж буй нь тус байгууллагын боловсролд оруулдаг дэлхий нийтийн урт хугацааны хөрөнгө оруулалтыг илтгэж байна. EBC Оксфордын Их Сургуулийн Эдийн Засгийн Тэнхимийг дэмжигчийн хувиар 2023–2024 болон 2024–2025 оны “What Economists Really Do (WERD)” цуврал лекцүүдийг

хамтран зохион байгуулсан бөгөөд эдгээр нь уур амьсгалын тэсвэр, өөрчлөлт зэрэг нийгэмд чухал ач холбогдолтой макро эдийн засгийн стратегиудыг хөндсөн.

ОУУИС-тай хийж буй энэхүү хамтын ажиллагаа мөн EBC-ийн дэлхий нийтийг хамарсан Нийгмийн Хариуцлагын (CSR) хөтөлбөртэй уялдаж байгаа бөгөөд тус хөтөлбөр нь боловсрол, залуучуудын хөгжил болон санхүүгийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.

EBC Financial Group-ийн ESG санаачилга болон боловсролын түншлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор зочлоорой https://www.ebc.com/ESG.

###

EBC Санхүүгийн Группийн Тухай

Лондон хотын санхүүгийн төвд үүсгэн байгуулагдсан EBC Санхүүгийн Групп хөрөнгө удирдлага, брокерийн үйлчилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Лондон, Сидней, Хонконг, Сингапур, Кайманы арлууд, Бангкок, Лимассол зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд салбартай тус компани хувь хүн болон байгууллагуудад валют, түүхий эд, хувьцаа, индекс зэрэг олон төрлийн санхүүгийн зах зээлд шууд нэвтрэх боломжийг олгодог.

Компанийн бүс нутгийн салбарууд харьяа улсынхаа зохицуулах байгууллагаар зохицуулагддаг бөгөөд ёс зүй, ил тод байдлыг гол зарчим болгож ажилладаг. EBC Санхүүгийн Групп (UK) Limited нь Их Британийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FCA) харьяанд, EBC Санхүүгийн Групп (Cayman) Limited нь Кайманы Арлуудын Санхүүгийн Зохицуулах Газраар (CIMA), харин Австралийн салбарууд нь Австралийн Үнэт Цаас ба Хөрөнгө Оруулалтын Комиссын (ASIC), EBC Financial (MU) Ltd Маврикийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FSC) зохицуулалтад тус тус хамаардаг.

40 гаруй жилийн туршлага бүхий санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн EBC-ийн баг Плазагийн Гэрээ, 2015 оны Швейцар франкийн хямрал, COVID-19 цар тахлын үеийн зах зээлийн савлагаа зэрэг дэлхийн томоохон эдийн засгийн мөчлөгүүдийг даван туулж ирсэн туршлагатай. Компанийн соёл нь шударга байдал, харилцан хүндлэл, хөрөнгө хамгаалалтыг нэн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулагч бүрийн харилцааг онцгой ач холбогдолтойгоор хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг зарчимд тулгуурладаг.

EBC Санхүүгийн Групп алдарт FC Barcelona клубын Албан ёсны Гадаад Валютын Түнш байгууллага бөгөөд Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, Африк болон Номхон далайн бүс нутгуудад тусгай чиглэлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. НҮБ-ын Сан болон дэлхийн хамгийн том оролцоонд суурилсан кампанит ажил болох “United

to Beat Malaria” хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудад хувь нэмэр оруулж байна.

Мөн EBC Оксфордын Их Сургуулийн Эдийн Засгийн Тэнхимийн хэрэгжүүлдэг “Эдийн засагчид юу хийдэг вэ?” олон нийтэд зориулсан боловсролын цувралыг дэмжин оролцож, эдийн засгийн ойлголтыг олон нийтэд энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэж, нийгмийн тулгамдсан асуудлуудын талаарх ойлголт, хэлэлцүүлгийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

https://www.ebc.com/

Michelle Siow
EBC Financial Group
+ +60 163376040
email us here
Visit us on social media:
LinkedIn
Instagram
Facebook
YouTube
X
Other

Powered by EIN Presswire

Distribution channels: Banking, Finance & Investment Industry, Business & Economy, Culture, Society & Lifestyle, Education, International Organizations

Legal Disclaimer:

EIN Presswire provides this news content "as is" without warranty of any kind. We do not accept any responsibility or liability for the accuracy, content, images, videos, licenses, completeness, legality, or reliability of the information contained in this article. If you have any complaints or copyright issues related to this article, kindly contact the author above.

Submit your press release